Сант сумын Ерөнхий боловсролын сургууль

Чамд хэн хэлсэн юм бэ? /Яруу найрагч Х.Сүглэгмаа/

14:49, 2010-10-15 .. Бичигдсэн: Уран зохиол .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

 

Миний амрагийг хав хар нүдтэй гэж
Миний амрагийг хачин дөлгөөн аальтай гэж
Миний амрагийг хавар эртийн бороо шиг гэж
Миний амрагийг намар оройн нар шиг гэж
Чамд хэн хэлсэн юм бэ
Миний амраги
йг халгин цалгин дуулдаг гэж
Миний амрагийг хад эмтэртэл гуньдаг гэж
Миний амрагийг халуун зуны харз шиг гэж

Миний амрагийг хайруу өвлийн зэрэглээ шиг гэж
Чамд хэн хэлсэн юм бэ
Миний амрагийг тэнгэр мэт амгалан гэж
Миний амрагийг тэнгис мэт омголон гэж
Миний амрагийг эр сэтгэлдээ эмзэгхэн гэж
Миний амрагийг энгэрийг нь т
үшихэд
энхрийхэн гэж
Чамд хэ
н хэлсэн юм бэ
Миний амрагийг хараад л дурламаар гэж
Миний амрагийг хайраа дэвсэж аргадмаар гэж
Миний амрагийг хажууд нь эрхэлж нялхармаар гэж
Миний амрагийг хагацалг
үй учралгүй
жаргамаар гэж
Чамд хэн хэлсэн юм бэ
Миний амрагийг миний аялагхан шаналал гэж
Миний амрагийг миний алс одохын шалтаг гэж
Миний амр
агийг миний аргадахын дуун гэж
Миний амрагийг миний амин хайрын учирлал гэж
Чамд хэн хэлсэн юм бэ.



Сэтгэгдэл үлдээх

15:45, 2012-03-11 .. Бичсэн: Зочин
GOY SHULEG BN GEJ HELEHES KK

{ Сүүлийн хуудас } { 9-р хуудас Нийт хуудасны тоо: 14 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

ªÂБÑÃ
ÁÑØÓß
Á¯Ò
ªäºð òóòìûí ìýäýý ìýäýýëèéã õàìãèéí øóóðõàé
Утга, уянгын яруу сайхныг эндээс

Ангилалууд

Эрх зүй
Түүх ,íиéãýì
Мэдээ мэдээлэл
Сонин хачин
Хичээл
Арга зүй
Бусад
Уран зохиол
Видео, клип
Монгол дуу

Сүүлийн бичлэгүүд

Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн
БНМАУ-ын Үндсэн хууль /1960он/
БНМАУ-ын Үндсэн хууль /1940 он/
Анхдугаар Үндсэн хууль /1924 он/
Монгол улсын шинэ Үндсэн хууль /1992/
Нэгж хичээлүүд
Сургаал үгс /Говийн Догшин ноён хутагт Д.Равжаа/
Чи минь байгаа хойно /МУ-ын гавъяат жүжигчин С.Жавхлан/
Чамд хэн хэлсэн юм бэ? /Яруу найрагч Х.Сүглэгмаа/
Шаргачин /өгүүллэг/ Ч.Лодойдамба
Нийгмийн тухай ойлголт
Сант сумын Ерөнхий боловсролын сургууль
Багшид мэргэжлийн зэрэг олгох хасах журам
Моголын чулуун зэвсгийн үе

Найзууд




:-)
 
xaax