Нийгмийн тухай ойлголт
Нийгэм хэмээх ойлголт олон утгатай. Тодорхой зорилгоор бие биетэйгээ харилцах,туслалцах хийгээд хамтын үйл ажиллагаа, харилцамжаар нэгдсэн хүмүүсийн тодорхой бүлгийг нийгэм хэмээн ойлгож болно.
Нийгэм нь маш нарийн нийлмэл бүтэц, зохион байгуулалт, өргөн агуулгатай, оршин тогтнол,өөрчлөлт,хөгжил бүхий зүйрлэн хэлбэл,амьд организм лугаа өөрөө хөгжигч, хүнийг хөгжүүлэгч том тогтолцоо мөн.
Нийгмийн үүсэл хувьсал,хөгжил, түүний уг мөн чанар,ирээдүйн төлөв, хандлагыг философи, түүх, социологи, улс төр, эрхзүй, эдийн засаг, соёл судлал, антропологи, ёсзүй, хэл шинжлэл зэрэг нийгмийн болон хүмүүнлэгийн шинжлэх ухаанууд тал бүрээс нь авч үзэж тайлбарладаг.
”Нийгэм” гэсэн ойлголт, түүний утга, агуулгыг илэрхийлэх олон талт асуудлыг “Монголын нийгэм”, ”Америкийн нийгэм”, ”Хүний нийгэм”, ”Нийгэм бол хүмүүс”, ”Нийгмийн бүлэг”, ”Нийгмийн харилцаа”, ”Нийгмийн хөгжил”, ”Иргэний нийгэм” гэх мэт нэр томъёо, ухагдахуунаар тодорхойлон хэлэлцдэг.
Хүний нийгэм нь хоёр үндсэн шатыг дамжин хөгжжээ. Үүнд:
Нийгэм буй болж,бүрэлдэхүйн өмнөх үе буюу хүмүүс байгалийн уг§ шинжээрээ тархай бутархай,нийгмийн зохион байгуулалтанд ороогүй амьдарч байсан үе
§ Нийгмийн оршин тогтнож,хөгжихүйн үе буюу хүмүүс нийгэмд нэгдэн нийлмэл нийгмийн зохион байгуулалт,хамтын амьдралаар хөгжсөн үе
Орчин үеийн оюун ухаант хүн 50мянгаас 40мянган жилийн тэртээ үүссэнээр нийгэм бүрэлдэн бий болох үндэс сууриа тавьсан бөгөөд тэр үеийн нийгэм нь хүй нэгдлийн овог, аймтийн байгуулалд үндэслэсэн, эд хөрөнгө, анги давхрааны ялгарал гараагүй, төр үүсээгүй “энгийн нийгэм” байв.
Энгийн нийгэм 50000-40000жилийн өмнө үүссэн
§ овог төрлийн холбоо
§ нийгмийн овгийн зохион байгуулалт
§ нийгэмд эд хөрөнгийн ялгаа гараагүй
§ анги давхраа,төр үүсээгүй
Нийлмэл нийгэм 10000-6000 жилийн өмнө үүссэн
§ хүмүүсийн хоорондын олог янзын тогтвортой өргөн холбоо
§ нийгмийн ялгарал-давхраажил анги давхраа хөрөнгөтэй ба хөрөнгөгүй, удирдагч ба удирдуулагч хүмүүс гэх мэт
§ нийгмийг олон түвшинд удирдах төр засаг, эрх мэдлийн ялгаа бий болсон
2.2 Нийгмийн амьдралын хүрээ
Нийгэм бүр тодорхой бүтэцтэй. Нийгмийн бүтцийг хүмүүсийн нийгмийн эрхт байдал,нийгэмд эзлэх байр суурь үүсгэн бүрдүүлнэ.
Иймээс нийгмийн бүтэц гэдэг нь ердийн механик цогц биш, хүмүүсийн нийгмийн байр суур, үйл ажиллагаануудын чиг үүрэг, үйлдлүүдийн харилцан холбогдол,хэлхээ холбоо юм.нийгмийн эд эсийн нэг хувь хүний нийгэмд эзлэх байр суурь, байдал гь зөвхөн түүний үйл ажиллагаа, эрх үүрэг хийгээд харилцаа, харилцамжаар тодорхойлогдоно.
Хүмүүсийн нийгмийн статус нь нийгмийн харилцаатай шууд холбоотой бөгөөд хувь хүний статус бол тэдний хоорондын харилцамжаар тодорхойлогдоно. Хүний нийгэмд эзлэх байр суурь ба үүрэг роль нь ялгаатай.
Үүрэг роль гэдэг нь хүмүүсийн эрх ба үүргүүдийн цогц юм. Нийгмийн үүрэг ролийг гүйцэтгэгч бие хүмүүс нь өөр хоорондоо нийгмийн харилцан үйлчлэлд тогтмол орж байдаг. Нийгэм хэмээх том тогтолцооны дэд тогтолцоо буюу институтууд нь улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, оюун санаа,гадаад харилцаа зэрэг түүний амьдрал,харилцааны чухал хүрээнүүд юм.
Уг хүрээнүүд нь тодорхой ялгаатайн сацуу өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй,нийгмийн нийтлэг хэрэгцээ болон бүхэллэг, хөгжимтгий шинжийг хангагч дэд системийн чиг үүргийг гүйцэтгэнэ.
Нийгмийн улс төрийн хүрээ нь төр, засаглалынхэрэгслүүдээр дамжуулан§ ард нийтийн хэрэгцээ, ашиг сонирхлыг хэрэгжүүлэх явц дахь хүмүүс хоорондын харилцан үйлдэл ба харилцааг тохируулна. Улс төрийн харилцааны субьект бол нийгмийн удирдлагын буюу төр,засгийн байгууллагууд, мөн нам, хөдөлгөөн зэрэг улс төрийн байгууллага, нийт иргэд юм.
Эдийн засгийн амьдралын хүрээнд хүн ардын хязгааргүй өсөх хэрэгцээ ба§ хязгаарлагдмал нөөцийн сонголт дахь болон баялагийн үйлдвэрлэл хуваарилалт хэрэглээ, солилцооны явц дахь хүмүүс хоорондын эдийн засгийн харилцааг зохицуулна. Өөрөөр хэлбэл, нийгэм дэхь ялгарал, давхраажил үүсэхийн нэг шалтгаан, хэмжигдэхүүн нь баялаг,орлоготой холбоотой байдгийг нийгмийн эдийн засгийг судлах явцад танин мэднэ.
Нийгмийн тэгш биш байдал буюу давхраажил болон социаль хүрээг судлах§ явцад хүмүүсийг нийгмийн давхраа, анги бүлэг, нийтлэг, угсаатны, хүн амын, үндэстний, мэргэжлийн,нутагшилтийн нийтлэгүүдэд ялгаруулж буй болон нийгмийн хэвтээ, босоо шилжилтэд оруулж буй социаль шалтгаан, холбоо, харилцаануудыг судална
Соёл бол нийгмийг төлөөлөхүйц үнэт зүйлс бөгөөд түүгээр хүний оюуны§ болон материалаг үнэт зүйл, бүтээлүүд, тэдгээрийн чиг үүрэг, хэлбэрүүд, соёлын зохицуулах хэм хэмжээ, өөрчлөлт, хөгжилтийг нь авч үзнэ.
Даяаршилын нөхцөл дэхь нийгмийн амьдралын дотоод төдийгүй гадаад§ үйлчлэл, нөлөөлөл нь монголын нийгмийн гадаад харилцаа, тус улсын олон улсын хамтын нийгэмлэгт эзлэх байр суурь, оролцооны асуудалыг нийгмийн амьдралын бусад хүрээнүүддээ харилцан холбоотойгоор судлах хэрэгцээг бий болгов.